Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв

 Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо.  Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв.

Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга мөнгөн медаль хүртсэн бол, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д А.Батцэцэг нар хүрэл медалийн эзэн боллоо.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …