Катриона Грэй Монголд ирнэ

“Miss Universe” тэмцээний 67 дахь удаагийн ялагч, Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ.

Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд Инстаграм хуудас нь 6.4 сая, Фэйсбүүк хуудас нь 1.6 сая дагагчтай болж, нэр алдар нь олон улсад түгээд байгаа юм.

“Miss Universe” тэмцээнд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улс оролцож байна. Тус тэмцээнд Монгол улсаа  төлөөлөн оролцох хоёр дахь гоо бүсгүйг тодруулах ёслолын ажиллагаанд Катриона Грэй зочноор оролцох аж.

Өдгөө 25 настай Катриона Грэй нь “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Одоо тэрбээр бие хамгаалагч, хувийн туслахтай болж, Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байна. Мөн “Miss Universe” байгууллагаас 250 мянган ам.долларын шагнал хүртэж, шоу бизнесийн бүхий л томоохон үйл ажиллагаанд урилгаар оролцож байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …