ДАШТ: Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

Японд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн  66 кг-ын жингийн манай бөх Ё.Басхүү сайхан барилдаан үзүүлж байна.

Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили,  2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тал Фликер гээд алдартнууд Ё.Басхүүд ялагдаж, тэмцээнийг орхисон билээ.

Харин энэ удаад хэсгийн аваргын төлөө Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдаж, ялагдлаа. Орой 18 цагаас Ё.Басхүү дагах барилдаанд Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …