“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ.
Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай барилдаж вазари үнэлгээгээр ялж, жингийнхээ дэлхийн дэвжээний шилдэг 8 жүдочийн нэгд багтлаа.
Б.Ганхайч Голландын Вермертэй дагах барилдаан хийх болно.