Завханы хэмээн алдаршсан С.Батсүх гавьяат хоиротой амьтан алж хорхог хийж идсэнээ фэйсбүүк хуудсандаа гайхуулжээ. Манай улсад 2009 онд Байгаль орчны сайдын тушаал гарч тарвага агнахыг бүрэн хориглосон. Гэвч хүмүүс тарвагыг хууль бусаар агнаж, арьсыг нь хилээр гаргасаар л байна.
Гэтэл тэдгээр хүмүүсийн дунд МУГЖ С.Батсүх гуай тууж явдаг байн шүү. Үүгээр ч зогсохгүй тэрээр бүр баримт нотолгоотойгоор нийгмийн цахим сүлжээ болсон фэйсбүүктээ тарваганы боодог хийж идэж буй зургаа оруулсан байх юм. Эсвэл энэ хууль өнгөтэй мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй юм болов уу…
Ямартай ч олны үлгэр дуурайлал болсон гавьяат маань иймэрхүү хууль бус үйлдэл хийгээд байвал ард түмэн хэнээсээ юугаа үлгэрлэх билээ. Зарим нэг нь энэхүү зурагны доод тал их л харамссан шинжтэйгээр “С.Батсүх гавьяат маань яагаад хориотой амьтан алаад идчихвээ” хэмээн бичжээ.