Нийслэийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар он гарснаас хойш манай улсад 11338 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх оныхтой харьцуулбал гэмт хэрэг гаралтын тоо 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Харин гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ.
Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, завших хэрэг 47,5 хувь, хулгай 45,8 хувь, булаах гэмт хэрэг 43,6 хувь, хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар тус тус өссөн байна.
Харин ойн тухай хууль, тогтоомж зөрчих гэмт хэрэг 50 хувь, татвар төлөхөөс зайлсхийх 33,3 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 19,3, автотээврийн хулгай 16,9 хувиар буурсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдгээр гэмт хэргийн бууралт нь хууль тогтоомж чангарсантай холбоотой гэнэ.
Манайд гэмт хэрэг үйлдэгчдийн 53,4 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа ба ихэнх нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдаг байна.
Манайд гэмт хэрэг үйлдэгчдийн 53,4 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа ба ихэнх нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдаг байна.