Б.Номин-Эрдэнэ шатрын Их мастер боллоо

Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна.

Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй шатарчдын дунд анхдагч амжилтын эзэн болсон Д.Номин-Эрдэнэ өдгөө Унгар улсад гэр бүлийн хамт амьдардаг юм.

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …