Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж ярилцсаны үр дүнд “Токио-2020” паралимп хүртэл манай тамирчныг дэмжин, хамтарч ажиллахаар болсон байна. Монголын тамирчныг дэмжин ажиллах асуудлыг баталгаажуулж, талууд гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.