Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ

Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна.

Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлсэн бол ОУХМ Г.Хэрлэнцэцэг 589 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү дэлхийн спортын VII наадамд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд хамтдаа зогсож Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …