БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд 17 дахь удаагаа амжилттай болж өндөрлөжээ.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцож, өрсөлдсөнөөс “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид шааригтай акробатын (Mystery of Gentlemen) үзүүлбэрээр оролцож мөнгөн цом хүртлээ.
Циркийн уран бүтээлчдийн хувьд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х. Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.
Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ 2019 онд олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом авчээ.