ОУХМ Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль хүртлээ

23 хүртэлх насны Азийн аварга, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын залуучуудын хошой, өсвөр үеийн таван удаагийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Будапештийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр, хагас шигшээд Казахстаны ихэр эгч дүүсийн нэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальтай Мисүзү Ёномотод 0:11-ээр ялагдаж үзүүрлэлээ.

13 настайгаас хойш өсвөр үеийн УАШТ-д таван жил дараалан аваргалж дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн түүний хувьд Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнд хар багаасаа танигдаж эхэлсэн. Өдгөө 19 настай Ө.Пүрэвсүрэнд “U-23”-ын дэлхийн аваргад дахиад дөрвөн жил барилдах нас байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …