Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

MN мэдээллийн төвд 

– 11.00 цагт Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-аас “Ардчиллыг хувьчлах эрхгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

– 11.30 цагт Төмөр замын инженерүүд шинэ төмөр замын асуудлаар мэдээлэл хийнэ.

Бусад

– МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал 09.30-10.20 цагт хуралдаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, замын байгууламж, гүүрийн барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.

– 9.30-11.00 цагт Хангарьд ордны 16 давхарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээлэл хийх бөгөөд энэ үеэр үе үеийн хотын дарга нар ирэх аж.

– Гэмтэл согогийн үндэсний төвд үүссэн асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал 10.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. Лавлах утас: 99027019

– 10:00 цагаас нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах  арга хэмжээ болно. Хангарьдын 14 давхарт хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044

– Нийслэлийн 374 жилийн ойд зориулан Нийслэлийн цэргийн штабаас “Нийслэлийн цэргийн штабынхан” түүх-уран сайхны нийтлэл дурсамжийн ном гаргажээ. Номын нээлт 10:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд болно. Холбогдох утас: 325044

– Авто тээврийн үндэсний төвөөс ӨВӨЛД БИД БЭЛЭН СЭДЭВТ өдөрлөг өнөөдөр ЗТЯамны 2-р байрны хурлын зааланд болно. Холбогдох утас: 99004811

Хэвлэлийн хүрээлэн

– Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Франц улсын гадаад хэргийн сайд Монголд айлчилж байгаатай холбогдуулан ”Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” үндэсний хөдөлгөөнөөс мэдэгдэл хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …