Сүүлийн үед манайд төрүүлсэн үрээ амьдаар нь хогийн саванд хаясан, төрөөд удаагүй хүүхдийн цогцос олдох явдал ихэсч байгаа талаар цагдаагийн албанаас мэдээлж байсан.Хамгийн сүүлд гэхэд л Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийн эзэн холбогдогчийг олсон байна. Тодруулбал энэ сарын 22-нд Улаанчулуутаас нярайн цогцос олдсон бөгөөд гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай буюу хоолойг нь хэрчээд хаясан байсан.
Одоогоор албаныхан энэхүү хэргийг шалгаж байгаа гэнэ. Ямартай ч төрүүлсэн үрээ аймшигтайгаар хороосон эхэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.