Д.Болд “Vandebo” нар “Чамд сонсогдож байна уу” дууны клипээ тун удахгүй танилцуулна

Дуучин Д.Болд, “Vandebo” хамтлагийн хамтарсан “Чамд сонсогдож байна уу” шинэ уран бүтээл тун удахгүй цацагдах гэж байна. Шинэ сарын шинэ долоо хоногт цацагдах уг уран бүтээлийн аяыг Д.Болд, үгийг “Vandebo” зохиож, клипийг TJ энтертайнментаар хийлгэжээ.

Д.Болдын B Production 440Hz records шинэ залуу үеийн дуучидтай хамтран шинэхэн уран бүтээлүүдээ ээлж дараалан цацаж байгаа. “Чамд сонсогдож байна уу” нэртэй энэ уран бүтээлийн өмнө дуучин Билгүүний “Гэрэл”, Ariu-ын “Тал нутгийн охин” дуунуудыг клипийн хамт цацаад байгаа юм.

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …