Жүжигчин Б.Тамирийн хайр Мөнхсоёл хэмээх бүсгүй байдаг

d4e4b0334de71534bigДрамын театрийн залуу жүжигчин Б.Тамирыг ганц бие аав болсноос хойш олон эмэгтэйчүүдтэй нэр холбон бичих болсон. Хамгийн сүүлд гэхэд түүнийг драмын театрын жүжигчин алаг нүдэн Д.Ганцэцэгтэй гэр бүл болох гэж байгаа, тэд хүүхэдтэй болсон гэх зэргээр бичигдэж байсан.

Тэгвэл эл бүгд огт худлаа бөгөөд Б.Тамир, Мөнхсоёл хэмээх мэргэжил нэгт, чөлөөт уран бүтээлч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Тэд үерхээд нэлээд удаж байгаа бөгөөд жүжигчин залуу маань эхнэрээсээ салснаас хойш Мөнхсоёл хэмээх бүсгүйтэй үерхэж байгаа гэнэ.

Харин Д.Ганцэцэгтэй нэр холбогдох болсон шалтгаан нь “Гэгээн Муза” наадмын улаан хивсэн дээгүүр хамт алхаснаас болсон аж. Тухайн өдөр Д.Ганцэцэг машинаас буухдаа хөлөө эвгүй гишгэж, гэмтээснээс болж Тамир түүнийг түшиж наадамд оролцсон нь энэ бүх яриа гарах эхлэл болсон байна.

Хосууддаа аз жаргал хүсье!

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …