АНУ-ын Вашингтон мужийн оршин суугч 25 настай, Тайлер Дойч хэмээх эр төрөөд ердөө 42 хонож байгаа бяцхан охиноо уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийж орхижээ.
Тайлер Дойч охиноо цаг хэртээ хөлдөөгчинд түгжсэн бөгөөд эхнэрийгээ ирэхэд л хөлдөөгчнөөс гаргасан байна. Түүний эл үйлдлийг харсан эхнэр нь тэр даруй цагдаа дуудаж, нөхрөө баривчлуулсан бөгөөд охиноо эмнэлэгт хүргэсэн аж. Эмч нар охиныг үзэхэд беийн хэм 28 градус болж буурсан агаад биед нь ямар өөрчлөлт орсон нь тодорхой хугацааны дараагаас мэдэгдэх гэнэ. Мөн үүнээс гадна нярайн биед өөр олон бэртэл, гэмтлүүд байгааг илрүүлсэн бөгөөд хөл, шууны яс, толгойдоо гэмтэл авсан байжээ.
Тиймээс гэмт этгээд Тайлер Дойчийг хүүхдийн биед хор хөнөөл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутган хорисон байна. Мөн түүнийг батлан даалтанд гаргахыг хүсвэл нэг сая доллар төлөх гэнэ.
Дашрамд дурьдахад, нярай хүүхдийн хэвийн үеийн биеийн дулаан 35 хэм байдаг ажээ.
Т.Анир.ugluu.mn