Нэг хэсэг монголын рок попын ертөнцөд нэг хэсэг “Камертон”, “Номин талст”, “Freezone” хэмээх гурван хөвгүүдийн хамтлаг байлаа. Тэдний дундаас үзэгчдийг уянгын дуугаараа уярааж, “Зүүний дагина”, “Өвлийн шөнө” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж хайрын дууг дуулж явсан тэд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч эргэн нэгджээ. Түүгээр ч барахгүй тус хамтлагийнхан зургаан жилийн дараа нэгэн шинэ уран бүтээлийг хийсэн байна. Хамтлагийн дуучин Төрөөгийн үг, аяар амилсан “10 хором” дууны клипийг I LAB студи хийсэн бөгөөд гэгээн хайрын сэдэвтэй уг дууны клипт жүжигчин Ч.Болд, Э.Долгор нар тогложээ. Ингээд тус хамтлагийнханы шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.
Эх сурвалж: Chuhal.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
