“Snow Melody-2020” тоглолт энэ 7 хоногт болно

“Snow Melody-2020” шинэ жилийн баярын хамгийн том тоглолт энэ 7 хоногт буюу 12-р сарын 27-ны үдэш 19:00 цагт СТӨ-ний тайзнаа болох гэж байна.

Жил бүр шинэ бүтээл, шинэ найруулгаар хийгддэг уг тоглолтонд хамгийн өргөн бүрэлдэхүүн болох Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Тасалбарыг Филармонийн касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулах боломжтой

Санал болгох мэдээ

“Тэнгэрийн хүү” жүжиг Александринскийн театрын олон улсын фестивальд оролцоно

УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д …