Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс  нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал  нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо.

 Энэ сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчин оролцсон байна.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …