Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, UFilm уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, жүжигчин Г. Ундармаа блог хөтөлж эхэлжээ. Түүний хоёр дахь блог энэ сарын 22-ны өдөр цацагдсан байна.
Тэрбээр хоёр дахь блогоороо гэрийн эзэгтэй нарт зориулан гэртээ хийдэг котлет, нэг аяга үхрийн махны шѳл, салат, турк амттан, шейк зэргийг хийх аргаа хуваалцжээ.
Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан блог олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан байна.