Гандболын спортын анхны ном хэвлэгдэн гарлаа

Коронавирусийн үеэр спортын байгууллагуудын тэмцээн наадам, бэлтгэл сургуулилтын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон гэж хэлэхэд болно. Харин энэ үеийг ашиглан Монголын Гандболдын холбооноос “Гандболын спорт” номын материалыг олох, бэлтгэх, судлах, унших, цуглуулах, бичих, эмхэтгэх, редакторлах, хэвлүүлэх зэрэгт олон төрлийн ажлыг ихээхэн цаг хугацаа зарцуулан хийж 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр энэхүү номоо хэвлүүлэн гарлаа.

Спортын салбарынхан дундаас анх түрүүнд 2020 оны салхийг хагалж гандболын спортын хамт олон энэ спортын тухай биеэ даасан анхны номоо Монголын Гандболын холбоонд хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

Номын зохиогчоор Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч, доктор, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн багш, магистр, спортын мастер, улсыг шүүгч Дөлийн Эрдэнэ-Очир нар ажилласан юм. Номын редактор нь спортын мастер, магистр А.Амгалантамир байв. Сүүлийн жилүүдэд Монгол оронд амжилттай хөгжих болсон гандболын спортын тухай ном, сурах бичиг нь энэ спортын багш, дасгалжуулагч нарт их өгүүлэгдэн, хэрэгцээ шаардлага ихтэй байсныг гандболын шилдэг багш, тамирчин, шүүгч Д.Эрдэнэ-Очир нь гярхай ажиглан, гандболын спортын тухай номыг бичих санаачлагыг гаргасан билээ.

Уг номонд дэлхийн болон Монгол улсын гандболын түүхэн үүсэл, хөгжил, олимпын наадмын амжилт, гандболын тоглолтын дүрэм, талбайн хэмжээ, бөмбөг хэрэглэл, ерөнхий ойлголт, гандболын спортын төрөл бүрийн техник, тактикийн арга хэлбэр, тусгай дасгалууд, сургалт дасгалжуулалтын төлөвлөлт, гадаад нэр томьёог Монгол хэлэнд буулган цэглэх, шүүгчдийн зэрэг өргөн хэмжээний агуулгатай ном болсон.

Энэхүү номын дагуу нь гандболын спортын сургалт дасгалжуулалтыг явуулах, тэмцээн зохион байгуулах ба сургалт, үйл ажиллагааг явуулдаг бүх шатны ерөнхий болон их дээд боловсролын байгууллагын хичээл, секц, дугуйланг удирдахад хэрэглэх, спортын сургууль, клубүүд, бусад байгууллага, тэдгээрийн сурагч, оюутан, багш, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, арга зүйч, судлаач, биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтан, хөгжөөн дэмжигч, ард иргэд уншин судлах, өргөн хэрэгцээнд зориулагдан сурах бичгийн хэмжээнд ашиглагдах ном болж бүтээгдсэн юм.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …