Монгол ноолуурыг Сингапурт алдаршуулагч

images “Ард түмний мисс” өргөмжлөлт загвар өмсөгч Д.Ариунцэцэг Монгол ноолуурыг Сингапурт борлуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа гэнэ.

Тэрээр магнат Ц.Мянганбаяраас М.Хайрмаа хэмээх хөөрхөн охинтой болсноосоо хойш загварын тайзнаас холдож нам гүмхэн амьдрах болсон билээ. Гэхдээ эх орондоо нам тайван амьдрах боломжгүй байнга л хэвлэл мэдээллээр бичүүлж байдаг болохоор сайхан бүсгүй маань хөөрхөн охиныхоо хамт Сингапур болон Солонгос улсуудад амьдардаг.

Тэгвэл Ариунцэцэг Сингапурт Монгол ноолуураар хийсэн хувцас эдлэлийн бренд дэлгүүр нээн ажлуулаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа аж. Угийн загварын мэдрэмж сайтай тэрээр Монголдоо тусгайлан захиалсан загвар хийц бүхий ноолууран хувцас үйлдвэрлүүлж Сингапур дахь дэлгүүртээ худалддаг бөгөөд тухайн улсын баян чинээлэг эрхмүүд хэдий нь байнгын үйлчлүүлэгч болсон гэнэ. Мөн Сингапурчууд ч Монгол ноолуурын эрүүл мэндэд тустай, хөнгөн дулаан, эдэлгээ даах чанарыг шагших болсон байна.

Ингээд л “Монгол ноолуураар дэлхийг гоёно” хэмээх үгийн жинхэнэ илэрлийг мисс Ариунцэцэг харь оронд хэрэгжүүлж явна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …