Асашёорюү аварга өчигдөр “Халловений баяр” тэмдэглэж яваад хутгалуулсан гэнэ

dawgaa_4Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадоржийг өчигдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах “VLVT” шөнийн клубээр  үйлчлүүлэхдээ бусадтай маргалдаж, нэг залуугийн биед мэс барьж дайрсан гэх мэдээлэл байна. Одоогоор  эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд  гомдол ирсэн эсэх нь тодорхой бус байна. Гэхдээ өөр нэг албан бус эх сурвалж өчигдөр болсон гэх энэхүү маргааны үеэр Асашёорюү хүн гэмтээгээгүй, харин өөрөө бусдад хутгалуулсан байх магадлалтай гэх мэдээлэл Зиндаа.мн болон бусад сайтуудаар бичигдээд байна.
Хэрэв ийм хэрэг гарсан бол цагдаагийн байгууллага албан ёсоор тайлбар өгөх биз. Үгүй бол Их аварга өөрөө ч мэдээллийн сайтуудаар цацагдаад байгаа уг мэдээллийн үнэн, худлыг мэдэгдэх олон нийтэд илчлэх байх. Хэрвээ тэнд үнэхээр асуудал үүссэн бол…

Түүний орсон гэх “VLVT” шөнийн клуб нь Монголын баячууд, дээд зиндааныхны ордог газар бөгөөд хамгийн доод талын үнэтэй архи нь л гэхэд 500 доллар байдаг. Тэгэхээр Аваргатай асуудал үүсгэсэн гэх хүн нь бас л Монголын тэргүүн баячуудын нэг байж таарах нь.

index

Санал болгох мэдээ

Иванка Трампын бренд загварын зах зээлээс түлхэгдэж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп эцгээсээ илүү нэр хүндтэй гэхэд хилсдэхгүй. Иванка …