Монголын хамгийн үнэтэй моделиудын тоонд зүй ёсоор багтдаг Г.Оюунгэрэл элсэн говьд тэмээ унаж, энэ тэрүүгээр жаргаж явна гэх яриа олны дунд тархаад байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд тэрээр мэргэжил нэгт модель Б.Чинсанаатай ижилхэн зураг авахуулж, инстаграм стори оруулсан нь сошиал ертөнцийг шуугиулав.
Гэвч тэд ажил хэргийн шугамаар хамт зураг авалтад орсон бололтой. Юнителд томоохон алба хашдаг гэх Б.Чинсанаа өөрийн компанийн сурталчилгааг хийлгэжээ. Тэгэхдээ бүр гэр бүлээр нь рекламд тоглуулсан байна лээ шүү.
Тэднийх энэ зун үнэгүй дата цацна гэж урамшуулал гаргасан талаар хүмүүс бас л шуугьсаар байгаа. Манайхан ч юм болгонд шуугих дуртай улс даа.