Даян аварга А.Сүхбат тун удахгүй долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа бололтой. Түүний анхны эхнэр Б.Баясгалан нь гурав, хоёр дахь эхнэр болох Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин Содоо хоёр хүү төрүүлж өгсөн бол хамгийн сүүлд залуу эхнэр Н.Гарамханд нь хоёр жилийн өмнө хөөрхөн хүү төрүүлж өгсөн.
Тэгвэл Н.Гарамхандыг дахин хөл хүнд болсон талаар түүний ойрын эх сурвалж мэдээллээ. Даян аварга маань залуу эхнэрийнхээ эрүүл мэндэд ихэд анхаарч сүүлийн үед рашаан, сувилалын газраар явах болсон гэнэ шүү.
Эх сурвалж: фактньюс.мн