ОХУ-ын Думын дээд танхим нэг улсын иргэн нөгөө улсад түр хугацаагаар ажил хөдөлмөр эрхэлж болох тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын баримт бичгийг баталжээ.
Ингэснээр манай иргэд ОХУ-д оросууд Монголын нутаг дэвсгэрт ажиллах хууль эрх зүйн орчин баталгаажиж байгаа юм. Гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж болох бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээг Төрийн дум өнгөрсөн 7 хоногт баталсан ажээ.
Гэрээгээр ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгмийн асуудлыг тухайн орны компани, аж ахуй нэгж бүрэн хариуцах бол хоёр улсын хөдөлмөр, хүн ам зүйтэй холбоотой төрийн байгууллага хяналт тавин ажиллах юм байна.