МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа билээ. Тэрээр Солонгос улсыг зориод аль хэдий нь хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд дахин хоёр хагалгаанд орох үлдээд байгаа гэнэ.
Одоогоор яг юуны хагалгаа хийлгэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэдээлэл цацагдахаас ихэд нууцлаж байгаа аж. Мөн түүнийг БНСУ-ын яг хаана ямар эмэнэлэгт эмчлүүлж байгаа нь одоо болтол нууц хэвээр байгаа билээ.
Сонирхуулахад, Н.Энхбаяр өнгөрсөн 10-р сард Солонгосын 34 дэх удаагийн Буддийн шашны тэргүүн хамба ламаар сонгогдсон Чачинг ламтай уулзаж, Монголд айлчилхыг урьсан гэх мэдээлэл гарсан.