“Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав

“Монгол арт” галерей нэг жилийн ойн хүрээнд зураачдын судалбар аяллыг наймдугаар сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Зураачид 10 хоногийн турш Хэнтий аймгийн нутаг, Цэнхэрмандал, Чингис хот, Баян-Адарга, Дадал, Биндэр, Батширээт сумдын түүхэн дурсгалт болон байгалийн үзэмж төгс газраар аялж, 2000 гаруй км зам туулаад ирсэн байна.

Уран бүтээлчдээс ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болсон нийт 14 зураач, судлаач, түүхч, угсаатны зүйч О.Сүхбаатар болон МҮОНТВ-ийн “Соёл Эрдэнэ” редакцитай хамтран оролцжээ.

Уг судалбар аялалд оролцсон уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ арваннэгдүгээр сард “Монгол арт” галерейд толилуулж, олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …