“Үнэгүй фитнесс”-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулахад дэмжихээр боллоо

Цахим орчин дахь “Үнэгүй фитнес” группд сонирхлоороо нэгдсэн залуус өглөө бүр 06.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглаж дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж эхэлснийг та бүхэн мэднэ. Энэхүү группийг анх фитнесийн багш Л.Саруулбат санаачлан үүсгэсэн түүхтэй. Түүний санаачилсан энэ арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хийж дархлаагаа дэмжих үйл хэрэг болгоход нь Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол улсын үнэт баялаг ард түмний эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын үед дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …