Монгол иргэд Солонгост гэрээгээр очоод 2 хоногийн дараа хулгайн хэргээр баригджээ

gemt_heregten_2011-middleСолонгос улсад гэрээгээр ажиллахаар очоод ердөө л 2 хоногийн дараа  хулгай хийсэн хэргээр Монгол улсын 3 иргэнийг саатууллаа гэж өчигдөр Кангванду аймгийн Хунгчон дахь цагдаагийн газраас мэдээлэллээ.

Эдгээр 3 Монгол залуус нь өнгөрсөн 11 сарын 3-ны өдрийн орой 21.00 цагийн орчим үйлдвэрээсээ нэлээд зайтай байх замын хажуу дахь дугуйн зогсоолоос 450 мянган воноор үнэлэгдэх 2ш бусдын дугуйг,  гинжин цоожийг нь тасдан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн ба  тэднийг  хоногийн дараа  нууц камераар шалган  ийнхүү саатуулаад байна.

Цагдаагийн газар саатуулагдаад байгаа эдгээр залуусын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн Кангванду аймгийн Хунгчон дахь цагдаагийн газраас мэдээлэллээ.

 эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …