Унгарын Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Монгол хөвгүүдийг шилдэг академид суралцуулсаар байгаа билээ.

Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна.

 Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо. 

Монголын Хөл бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Дэлхийд алдартай хөл бөмбөгийн академийг зорьж буй хөл бөмбөгчин хөвгүүд бол Монголын хөл бөмбөгийн гэр бүл төдийгүй Монгол улсын бахархал” гэдгийг онцлоод, цаашдын замналд нь амжилт хүслээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …