Эрдэмтэд хайр халамжгүй амьдарч байсан хүүхдийн тархи “агшдаг” болохыг тогтоожээ

Лондонгийн Кингс Коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар багадаа эцэг эхийн хайр халамж, хараа хяналтгүй, таагүй орчинд өссөн хүний тархи эрүүл хүний тархитай харьцуулахад жижиг байдаг болохыг тогтоожээ.

Судалгааны хамгийн том нээлт нь багадаа ямар ч хайр халамжгүй асрамжийн газар өссөн дээрх 67 хүний тархи өөр бусад асрамжийн газарт өссөн 21 хүний тархитай харьцуулахад дунджаар 8.6 хувиар жижиг байсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон дээрх 67 хүний тархины хэмжээ асрамжийн газарт хэр их хэмжээний хугацаа өнгөрүүлснээс хамаарч өөр өөр байсан ба асрамжийн газарт удаан хугацааг өнгөрүүлсэн хүмүүсийн тархи бага хугацаа өнгөрүүлсэн хүмүүсийнхээс илүү жижиг хэмжээтэй байсан байна.

Судалгааны үр дүнд хөгжиж буй тархинд хоол хүнсний шим тэжээлээс гадна хүүхдийн өсч буй орчин, эцэг эх, асран хамгаалагчийн хайр халамж маш ихээр нөлөөлдөг болохыг тогтоосон явдал юм. Багадаа хайр халамж мэдрээгүй, бие мах бодь, сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тархинд ноцтой өөрчлөлт гарч, сэтгэн бодох чадвар буурах, сэтгэцийн эмгэгт өртөх шалтгаан болдог .

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …