Дээлийн хээ, үнэгүй тээвэр, архины шил гурав

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нээлтэнд оролцож үг хэлэхдээ  ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ? хэмээн УИХ-ын гишүүдийг шүүмжилсэн. Дээрхи асуудлыг дэвшүүлсэн гишүүдэд таалагдсангүй.

УИХ-ын гишүүн П.Анужин дээлийн хээг хуульчлах талаар байр сууриа илэрхийлж байсан тул цахим хуудаснаа “Архины сав биш л дээ архидалт, дээлхийн хээ биш л дээ төрийн ёслол хүндэтгэлийг хөндсөн л дөө. Ерөнхийлөгч өө, чухал сэдвүүдийг анхаарлын төвд ахин оруулж өгсөнд танд талархлаа” хэмээн өөрийгөө өмөөрч байр сууриа илэрхийлээд авсан.

Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар чимээгүйхэн сууж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …