Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:

– Хүүхэд нас-0

– Хүүхэд нас-1

– Хүүхэд нас-2

– Өсвөр нас-1

– Өсвөр нас-2

– Залуучууд

– Насанд хүрэгчид

– Сениор

“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …