“Токио тауэр”-ийн өмнө “Монголиа хаус” сүндэрлэнэ

“Токио-2020” олимпийн наадмын үеэр  буюу 2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу нэг сард 200,000-300,000 жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах гэж байна.

Олимпийн цэнгэлдэхээс 15 минутын зайд орших энэхүү цамхагийн доор Монгол гэр барих санаачлагыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сарын 25-нд Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрийг барьснаар Монгол брендийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио тауэр”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм. Өнөөдөр МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” компаниуд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …