Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын даргын сонгон шалгаруулалт зарлалаа

жУИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмыг үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Сонгон шалгаруулалт 11-р сарын 13, 15-ны өдрүүдэд болно. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн нутгийн захиргааны гуравдугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-д 11-р сарын 11-ний өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Үүнд:

1.  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2.  Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;

3.  Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;

5. Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар  1 хувь;

6. Зарлагдсан ажлын байранд англи хэлний шаардлага тавигдсан бол бүртгүүлэхээр ирж байгаа иргэд ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг  “TOEIC”  олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC төвийн 322794, /вэйбсайт: www.ets.org,  www.santis.mn/  утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

7. Ажил байдлын тодорхойлолт;

8.   Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;

9.  Шалгалтын үйлчилгээний төлбөр – 10 мянган төгрөг

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …