Гавьяат тамирчин Ц. Энхжаргалд хүндэтгэл үзүүллээ

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн өчигдөр  Спортын төв ордны “А” зааланд боллоо.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ спортын тамирчны замналаа дуусгаж, өөрийн нэрэмжит тэмцээнийг эмэгтэй 10 жингийн ангиллаар зохион байгууллаа. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хороог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ц.Энхжаргалд хүндэтгэл үзүүллээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …