2013 оны Дэлхийн гоо бүсгүйгээр 23 настай, Филиппин улсын мисс Меган Янг шалгарсан билээ.
Тэгвэл тэрээр Филиппиний конгрессийн төлөөлөгчөөр сонгогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа гэнэ. Меган Янг нь дэлхийн миссээр шалгарч, конгрессийн төлөөлөгч болохоосоо өмнө Филиппиний нэртэй загвар өмсөгч, жүжигчин, телевизийн хөтлөгчөөр ажиллаж, АНУ дахь филиппинчүүдийн үзэсгэлэнт хатан хаанаар өргөмжлөгдсөн байжээ.
Сонирхуулахад, Меган Янг нь 10 нас хүртлээ Америкт амьдарч байсан аж. Учир нь түүний ээж нь Филиппин аав нь америк гаралтай Филиппин иргэн байжээ. Ингээд охин 10 наснаасаа эхлэн Филиппинд амьдрах болж Филиппин улсын иргэн болсон байна.