Жүжигчин М.Цэрэндолгор “Хотулун гүнж”-ийн дүрд тоглож байна

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл болох “Хотулун гүнж” уран сайхны киноны анхны тизер цацагдаж эхэллээ.

Тэгвэл өрнө дорнын түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан “Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа бол Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна.

Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Хотулун гүнж кино төсөлд Мобиком корпораци, шинэ үеийн VOO аппликэшн хамтран ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэж мэдээлсэн юм.

Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …