Кейт Мосс удахгүй 40 нас хүрэх гэж байгаа ч дизайнер болон стилистүүдийн охин тэнгэр хэвээр байгаа. Тэрбээр нэр хүнд, гайхшруулах авьяасаасаа нэг ч дуслыг ч алдаагүй явсаар. Түүнийг тайзан дээр гарахад хувцас нь хүртэл ичдэг гэж загварынхан ам уралдан хэлдэг. Хэсэг хугацаанд чимээгүй амьдарч, сайн ээжийн үүрэг гүйцэтгэх болсон түүнээс “Vogue” сэтгүүл ярилцлага авчээ.
-1990 онд таныг Британийн фэйшн библи гэгддэг “The Face” сэтгүүлд “Calvin Klein”-ийн сурталчилгаанд зориулж цээж нүцгэн зургаа авахуулж байсан. Дөнгөж эмэгтэй хүн болж байгаа 15-хан настай охины задгай зураг загварын хорхойтнуудыг алмайруулж, харин феминистүүдийг цочролд оруулж байсан шүү дээ. Энэ талаар?
-“The Face” сэтгүүлд “Calvin Klein”-ийн дотуур хувцсыг өмсөж, суртчилгаанд тоглосон минь өнөөдрийн баяр баясал болсон. Би гэдэг хүн өөрийгөө ийм гайхалтай бие эрхтэнтэй болон царай муутай гэж боддог байсан төрхөө өвөрмөц гэж мэдсэндээ баярладаг. Тэрнээс хойш би бусдаас хэтэрхий өндөр, нугасны муухай дэгдээхэй биш гэдгээ ойлгосон. 19 настайдаа “Vogue”-ын нүүрийг чимсэн хамгийн залуу загвар өмсөгчийн нэг болсон. Тэр үед миний нэг өдрийн орлого 10.000 фунт стерлинг хүрсэн байсан. “Тэр бол миний эрин үе XX зуун байсан шүү”. 10.000 фунт гэдэг бол үнэхээр их мөнгө байсан учир хүмүүс байнга шүүмжилж, үхэхийг минь хүсдэг байсан. Эцэст нь өөрийгөө батлах оролдлого хийхээ болиод, 1994 онд Лондон руу явж, Жонни Депптэй үерхэж эхэлсэн дээ. Тэр бол миний анхны хайр. Дараа нь Брэд Питтэй цагийг зугаатай өнгөрүүлж, Боб Дилантай сээтэгнэж, болзож, үнсэлцдэг байлаа. Хамгий гайхалтай нь Фрэнк Синатрагийн нүдэнд өртөж явсан шүү. Энэ бүхнийг ярьсан юм чинь нэг түүхийг өгүүлье, “Фрэнкийн 80 насны төрсөн өдөр дээр байсан юм. Тэр намайг уруул дээр минь үнсээд, надад шүүлтүүргүй тамхи өгч байсан”. Миний 21 насны төрсөн өдрөөр Жонни Депп надад зориулж өөрийнхөө клуб дотор үдэшлэг зохиож байсан удаатай. “Хөшиг нээсэн чинь, тэнд манай аав, ээж хоёр, Лондон, Нью-Йоркоос ирсэн найз нөхөд, бас Жон Галиано Парисаас ирчихсэн зогсч байсан. Үнэхээр гайхалтай байсан шүү.
-Жонни Депп таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан вэ?
-Юу ч өгөөгүй. Зүгээр анхны ирээд л явсан. Гурван жилийн дараа Депп бид хоёр салж би гэдэг хүн “Dazed and Confused” сэтгүүлийн эрхлэгч Жефферсон Хэкт үерхэх болсон. Жонни Депп тэр үед л мартагдсан. Миний хувьд тэр бол тийм л үүрэгтэй байсан. Жефферсон Хэк бол миний амьдралд хамгийн бэлгийг өгсөн дөө. Миний сахиусан тэнгэр Лила Грейс хайрлахад тусалсан.
-Хүүхэд гэнээ?
-Би хүүхдээ маш сайхан орчинд төрүүлсэн. Тэнд лаа, бас оргилуун дарс байсан. Гэвч бид хоёр бараг зургаан сарын дараа салж, зүгээр л сайн найзууд хэвээрээ үлдсэн. 31 насныхаа төрсөн өдрөөр хөгжимчин Пит Дохертитэй танилцаж, охиноо шинэ аавтай болгосондоо одоо хүртэл харамсдаг. Уучлал хүсдэггүй, хэзээд аз жаргалтай хэвээрээ байдаг, эв хавгүй зан минь намайг үргэлж нэгнээс уйдаж, нөгөө рүү явдаг арчаагүй занг бий болгосон байх. Хааяа охиноо бодохгүй өөрийнхөө жаргалыг бодоод байх шиг санагддаг.
-Таныг Дохертитэй үерхэж байхад чинь хэвлэлийнхний өгсөн шинэ нэр бол “Кокайн Кейт”. Та хар тамхи хэрэглэдэг байсан биз дээ?
-Намайг хар тамхи татаж байгаа хэд хэдэн зураг Английн сонинуудад нийтлэгдсэн. Энэ явдлаас хойш тэр Америк явж, эмчилгээ хийлгэсэн боловч 20-иод брэндүүд намайг “үзэхээ больсон” байсан. Энэ үед талийгаач Александр МкКвийн загварынхоо шоуны төгсгөлд “Бид чамд хайртай, Кейт” гэсэн бичигтэй футболк өмсч намайг сэтгэл санаагаар дэмжиж байсан түүхтэй. Энэ бүхний дараа би хар тамхи хэрэглэхээ больж, буцаад тайзан дээр гарсан. 2006 оны Британийн шилдэг загвар өмсөгчийн шагналыг гардаж, “Longchamp”, “Topshop”-той хамтарч эхэлсэн дээ. Бас илүүдэл жингээ хаях гэж олон сар хөдөлмөрлөсөн дөө.
-Загварынхны ажиллах хугацаа богино байдаг уу?
-Үүнтэй огтхон ч санал нийлдэггүй. 40 шахах насандаа дизайнерууд болоод стилистүүдийн охин тэнгэр хэвээр байгаа хүн олон байна шүү дээ. Би ер нь бараг л ярилцлага өгдөггүй, бас хэвлэлийнхнийг хувийнхаа амьдрал руугаа оруулдаггүй. Өөрийнхөө тухай цуу яриаг огтхон ч тайлбарладаггүй, атаархагчид болоод шүтэн бишрэгчиддээ анхаарал хандуулдаггүй. Олон түмний сонирхлыг татах гэдэггүй, бас бүгдэд таалагдах гэж оролддоггүй.
–Супер модель Кейт Моссын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Кейт Мосс дэлхийн бөмбөрцгийн бусад хүнээс юугаараа ч ялгарахгүй байх гэж таамаглаж байна. Шүршүүрт орно, нүүрээ угааж, шүдээ цэвэрлэнэ. Тэгээд гэр бүлийнхэндээ амттай өглөөний цай хийж өгнө. Тэгээд л амьдрал минь эхэлнэ дээ. Унтахынхаа өмнө юу хийдэг вэ гэж асуухаас чинь өмнө би хариулъя. Ямар ч юм боллоо гэсэн нүүрнийхээ будгийг цэвэрлэхийг хичээдэг. Нүгэлгүй хүн гэж хаа байх вэ дээ, будагтайгаа унтчих явдал мэдээж байлгүй яахав. Гэхдээ би ингэж гэнэдэхийг өөртөө зөвшөөрөхийн тулд ямар ч тэнхээгүй болсон байх ёстой. Нүүрнийхээ будагтай гурав хонох юм бол нэг үрчлээ нэмэгдэх болно. Өө бас толиндоо өөрийгөө хараад “Миний төрх хүмүүсийн сэтгэлд яг аль насаараа тодрон үлдсэн бол” гэж боддог.
–Тэгээд танд тус болдог ямар нэг онцгой ёс заншил байхгүй гэж үү?
-Миний сэргэлт авах нарийн аргыг л хэлэхгүй бол алдас болох байх. Шууд сануулан хэлэхэд, энэ арга энгийн боловч сэтгэлийн тэнхээ муутай хүмүүст хэрэггүй байх даа. Гол тогооныхоо тосгуурыг буталсан мөс болон жижиглэн хэрчсэн өргөст хэмхээр бялхтал дүүргэнэ. Тэгээд түүнд нүүрээ дүүрнэ. Агаар хүрэлцэж байвал тэсээд л бай, дараа нь бяцхан амраад эргээд өргөст хэмхнийхээ мөс рүү нүрээ дүр. Ядаргаа өргөс авсан мэт л арилна. Бас яаж сэргэнэ гээч. Арьс ч гэдэг зүйл толийгоод л ирнэ.
–Хэрэглэдэггүй бүтээгдэхүүн гэж бий юу?
-Санаанд орж буй цорын ганц зүйл бол уруулын харандаа хүрээлэгч байна. Охидуудад хэлэхэд, зузаан уруултай бол хүрээлэгч бүү хэрэглэ. Хүрээлэгч бол зөвхөн нимгэн уруултай охидын сонголт. Гэхдээ хэрвээ зураг авахуулах талаар ярьж байгаа бол миний нүүрэнд хүрч байгаагүй нэг ч бүтээгдэхүүн байгаагүй дээ. Сайхан харагдахын тулд нүдэндээ цогтой явахад л хангалттай. Би л хувьдаа сэтгэл өөдрөг байх үедээ илүү сайхан харагддаг. Ер нь жаргалтай хүнийг эцэс төгсгөлгүй бахдан харж болно шүү дээ. Амьдралаас таашаал авах хүсэл, бас чадвар бол хэдэн тонн косметикоос илүү чимнэ шүү.
–Та бол “vintage”-ийн хүлээн зөвшөөрөгдсөн хатан хаан. Эртний ховор эрдэнэс болоод зүгээр л хуучирсан эд зүйлс хоёрын хооронд яг ямар ялгаа байдаг юм бэ?
-Сүүлийн үед харин “Vintage” гэдэг үгийг ямар нэг гоц содон, цорын ганц хувь үлдсэн гэдэг утгаар ойлгодог болсон юм уу даа. Тэд яг л над шиг шинэ зүйлийг үзэж байж хуучны юмсын давуу талыг ойлгодог болсон байх. Шинэ юм заримдаа хуучнаасаа амархан элэгдчих юм. Лондон бол эртний эд зүйл шүтэгчдийн Мекка. Парис энэ талаараа сайхан ч даанч үнэтэй. Гэхдээ Парист 1950-1960-аад онуудад цөм авч байсан “Yves”, “Saint Laurent” эсвэл бусад загварын орднуудын анхны даашинз гэх мэт гараар урласан, гайхаад барамгүй кутюр бүтээл олох найдлагатай шүү. Надад бас хамгийн анхны үнэртэн маань таалагддаг, тэр маш залуухан, амарлингуй. Нас ахих тусам чи улам олон зүйлийг мэдэж, илүү сайхантай учирна. Гэхдээ л анхны хайр мартагддаггүй.
эх сурвалж: mglradio.com