Нийслэлийн Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 119-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С гэгч охин тааруухан авсан дүнгээсээ болж амиа хорлохыг завдан ангийнхаа цонхоор үсэрсэн хэрэг гарчээ.
Хэрэг гарсан өдөр хичээл орж байсан бөгөөд сурагч С их завсарлагаанаар 3 давхарт байрлах ангийнхаа цонхоор үсэрсэн гэнэ. Тухайн үед нэгдүгээр улирлын амралт эхлэх гэж байгаатай холбоотой шалгалт явагдаж байсан бөгөөд охин “хангалтгүй дүн авсан, цонхоор үсэрнэ” гэж ангийнхандаа ярьж байжээ.