Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Бажранг Пуния хуримаа хийжээ

Энэтхэгийн чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчин, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Бажранг Пуния хуримаа хийжээ.

Өдгөө 26 настай тэрбээр энэ жил Токиогийн олимп дараа хуримаа хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас олимп ирэх зун хүртэл хойшлогдсоноор хувийн амьдралаа цэгцэлж, гал голомтоо бадраасан байна.

Түүний сүйт бүсгүй Энэтхэгийн шигшээ багт данстай, эгч дүү дөрвөн бөхийн отгон нь Сангеета Погат бөгөөд хосууд гурван жил үерхжээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …