“Монгол туургатан” оддын теле тоглолт өнөөдөр 13 телевизээр цацагдана

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах “Монгол туургатан” оддын теле тоглолт өнөөдөр орой 18.00 цагт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV-ээр шууд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

“Монгол туургатан” тоглолтод ОХУ-ын дуучин Алсу, Германы “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, реппер Нана, Холливудын од Стивен Сигал, Өвөрмонголын дуучин Тэнгэр, Алдарт хуурч Чибулаг, “Алсад сууга ээж” дуугаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Уужим хүү болон Өвөрмонголын “Хөх хээр, “Хангай” хамтлаг, Халимагийн алдарт Жангарч Цагаан зам, дуучин Диана, Буриадын дуучин Мэдэгма, Алиханзе, Сариуна, Саха Якутын гавьяат дуучин Саарын, Тувагийн Дэмбэрэл Оржак нар хилийн чанадаас оролцоно.

Хүүхдийн төлөө бүхнийг уриалгад Монголын алдартай хамтлаг дуучид бүгд нэгдэж буй бөгөөд “Харанга”, “Хурд”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Г.Ариунбаатар, дуучин Ука, бяцхан од Энжи, Уянга, дуучин Б.Алтанжаргал нар болон Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид оролцоно.

Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө амьдралаа зориулж, 1971 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …