Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил хороолол дотор 5 авто зогсоол баригдсан. Нийт 52,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зогсоолуудын ажлыг “Хатуу төмөр” компани гүйцэтгэсэн байна. Дархан сумын 8,11,14, Өргөө багуудад хийгдсэн дээрх ажлыг энэ сарын 11-нд улсын комисс ашиглалтанд хүлээн авсан байна.