Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг

581098_461970287257952_1268986423_nЭрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэрэг юм.

2012 оноос 2013 оны хооронд гадаад улсын гэмт этгээдүүд манай улсад үйлдэгдсэн зарим хэргээс…
2012.04.09-с 2012.04.16-ны хооронд Малайз, Сингапур улсын 6 иргэн хуурамч 220 ширэг картууд ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийсэн,
2012.05.20-с 2012.05.22-ны хооронд Украйн улсын 2 иргэн ATM буюу бэлэн мөнгөний машинаас 100 гаран сая төгрөг бэлнээр авсан,
2013.01. 23-с 2013.01.25-ны хооронд Малайз улсын 3 иргэн хуурамч 113 карт ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийсэн хэрэг,
Малайз, Сингапур, Украйн зэрэг улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдээс манай улсад 2012 онд 2 удаагийн давтамжтайгаар нэвтэрч Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний цэгүүдээс хуурамч карт ашиглан худалдан авалт хийж байсан, дээрх этгээдүүд нь нийт 500,000 ам.долларын төсөв бүхий хуурамч картууд бэлтгэн завдснаас 100,000 гаруй ам.долларын худалдан авалтыг манай улсад хийсэн үйлдлийг тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллаж бүлэг этгээдүүдийг хил гарахаас нь өмнө дайчлан баривчилж харьяаллын дагуу мөрдөн байцаах албанд шилжүүлэн өгч ажилласан.
Мөн манай улсын иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдлууд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байсан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …