Жоли хөхөө тайруулснаасаа хойш анх удаа олны өмнө гарлаа

 Хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулж, хиймэл хөх хийлгэсэн өдгөө 37 настай, алдарт жүжигчин Анжелина Жоли өчигдөр мэс заслаас хойш анх удаагаа олны өмнө гарчээ.

Тодруулбал, жүжигчин бүсгүй өчигдөр Лондон хотноо болсон “World War Z” киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр нөхөр Брэд Питтийн хамт хүрэлцэн ирсэн байна. Уичр нь Питт тус киноны гол дүрд тоглосон аж.

Жоли энэ үеэр цээжээ хаасан загвартай хар өнгийн урт даашинз өмссөн байсан бөгөөд гарын үсэг авахыг хүссэн хүмүүст гарын үсгээ зурж өгч, бие нь маш сайн байгаа гэдгийг хэлж байжээ.

Дашрамд дурьдахад, жүжигчин Брэд Питт тархины хорт хавдартай болсоны улмаас үе үе ой ухаанаа алддаг болсон гэнэ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …