Япон улсын Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.05.12-ны өдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна.
Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол:
2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр болзол хангалаа.
Мөн тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн 62кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаснаар чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор болсон.
Токио-2020 паралимпын тухайд хамгийн сүүлд буюу 2021.05.06-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин Токио-2020 паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийт 7 эрхтэй боллоо. Тодруулбал пара хөнгөн атлетикийн тамирчид болох Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиог зорино.
Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байна.