Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн багаа зарлалаа

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонголоо.

Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм.

Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

68 кг: Соронзонболын Батцэцэг

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

76 кг: Очирбатын Бурмаа

Олимпийн наадамд оролцох баг тамирчиддаа өндөр амжилт гаргахыг хүсье.

online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …