МОХ-ны 70 жилийн ойн баярын хурал боллоо

oyutnii hural  Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн олон улсад оюутны байгууллага үүсч хөгжсөн өдөр арваннэгдүгээр сарын 17-нд тохиодог. Ойн өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр Монголын оюутны холбооноос Улсын драмын эрдмийн театрт баярын хурал зохион байгууллаа.

Анх 1943 оны аравдугаар сарын 5-нд МУИС-ийн дэргэд Оюутны зөвлөл нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Монголын оюутны холбооны энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар мэндчилгээ ирүүлсэн нь энэ байгууллагын улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буйг тунхаглаж буй хэрэг гэж зохион байгуулагчид онцоллоо. Баярынхурлыг нээж МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан үг хэлсэн юм. Түүхт 70 жилийнхээ баярын хуралд үе, үеийн олон удирдлагууд илтгэл тавьж сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ үеэр МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Алтан гадас” одонгоор шагнахаар болсныг дуулгасан юм. Мөн үе үеийн удирдлагуудад МОХ-ны ойн мядалиар шагналаа.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …