“Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг – 2013” өнөөдөр дуусна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах газар, “Монгол маркетер” ТББ хамтран  “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг – 2013”-ыг “Misheel EXPO” төвд  11 сарын 15-17-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Энэ удаагийн  яармаг нь  үзэсгэлэн болон бага хурал гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа  бөгөөд зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлон, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг танилцуулах, хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудад дотоод болон гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хэрэглэгчийн хүрээгээ тэлэх боломжийг олгох, реклам, сурталчилгаа түгээгч сувгууд болон бүтээгч, үйлдвэрлэгч байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, бизнесийн байгууллагуудад үнэн бодит мэдээлэл өгөх ач холбогдолтой юм байна.

mail

        Телевиз, сонин сэтгүүл, вэб сайт, ФМ радио, хэвлэл болон мэдээллийн технологийн компани, сав баглаа боодол, бэлэг дурсгал, хаяг реклам, гэрэлтүүлгийн үйлчилгээ, и-мэйл болон мессеж маркетинг, лавлах үйлчилгээ үзүүлэгчид, зар сурталчилгааны самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн төлөөлөл оролцсон уг яармагийн арга хэмжээ өнөө оройн 17:30 цагт өндөрлөх юм байна.

Яармагт  монголын вэб  сайтууд бага оролцсон бол  TV-үүд болон реклам хэвлэлийн компаниуд  нэлээд олон оролцсон байлаа.

IMG676 IMG677 IMG679 IMG680

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …